ТӨВ: “Үлэг гүрвэлийн сор үзмэрүүд Зуунмод хотод” үзэсгэлэн дэлгэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2024 оны тавдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. “Үлэг гүрвэлийн сор үзмэрүүд Зуунмод хотод” үзэсгэлэнг 5 дугаар сарын 20-ноос 7 дугаар сарын 4-ний өдрийг дуустал Төв аймгийн Музейд дэлгэв. Үзэсгэлэнд 4 төрлийн үлэг гүрвэлийн 10 үзмэр дэлгэжээ.
Тухайлбал, сайхания үлэг гүрвэлийн хэлхээ, дейнохейр үлэг
гүрвэлийн урд мөч, чулуужсан мод, тарбозавр үлэг гүрвэлийн толгой, завропод үлэг гүрвэлийн мөр зэрэг байна.
Төв аймгийн Музейн захирал Н.Мөнхсайханаас тодруулахад,
Монгол улсад орчин цагийн музей үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой, олон
улсын музейн өдрийг тохиолдуулан аймгийн музейгээс санаачлан Шинжлэх ухааны
академийн Палеонтологийн хүрээлэнтэй хамтран энэ үзэсгэлэнг зохион байгуулж байна.
Аймгийн музей 2018 онд ШУА-ийн Палеонтологийн
хүрээлэнгийн Эртний ургамал, амьтны сан хөмрөгтэй хамтран Төв аймгийн нутгаас
олдсон арслан заан, савагт хирсний олдворуудаар “Мөстлөгийн үеийн үлэмж
биетнүүд” үзэсгэлэн гаргаж байсан бол энэ онд үлэг гүрвэлийн
олдворуудаар үзэсгэлэн дэлгэж байна.
Мөн энэ жилийн 7 дугаар сард Төв аймгаас төрөн гарсан зураачдын
уран бүтээлээр үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байна” гэв.
Өнгөрсөн жилүүдэд Төв аймгийн музей Богд хааны ордон музей,
ШУА-ийн түүх, угсаатны зүйн хүрээлэн, Монгол Арт галерей, Уран зургийн галерей
зэрэг олон байгууллагатай хамтран ажилласан байна.