Өвөлжилтийн бэлтгэл 95,0 хувийн гүйцэтгэлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-10-08 10:49:07

Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын албан байгууллага, аж ахуй нэгжүүдийн өвөлжилтийн бэлтгэл ажил 95,0 хувийн гүйцэтгэлтэй  байгааг  аймгийн Засаг дарга Ж.Батсуурь   аймгийн удирдах ажилтны Лхагва гарагийн цуглаан дээр мэдээллээ.

“Дөрвөлж” ОНӨҮГ өнгөрсөн 9 дүгээр сарын 15-наас хотын бүх хэрэглэгчдийг дулаанаар хангаж эхэлсэн бөгөөд  4700 тн нүүрс нөөцөлж,  өвлийн ид ачааллын үед Дулааныы станцын  найдвартай ажиллах бэлтгэлийг бүрэн  хангажээ.  Мөн    аймгийн төвийн 500 метр дулааны шугам сүлжээг автомашины зам дороос зайлуулж, 40 метр бохирын шугамыг засварлаж, энэ сарын 15 гэхэд өвөлжилтийн бэлтгэл ажил бүрэн дуусах юм байна.

Г.Сүхээ

 

Related news