Алтны үнэ хоёр дахь өдрөө дараалан дээд үзүүлэлтээ шинэчиллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2024-07-17 17:18:30

НЬЮ-ЙОРК, 2024 оны долоодугаар сарын 17 /Bloomberg/. Нью-Йоркийн "Комекс" биржийн лхагва гаргийн арилжааны явцад наймдугаар сард нийлүүлэх алтны фьючерс хэлцлийн үнэ 0.51 хувиар өсөж, нэг унц нь 2480.0 ам.долларт хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт боллоо. Алтны үнэ хоёр дахь өдрөө дараалан түүхэн дээд хэмжээнд хүрч өссөн байна. 


Өчигдөр буюу долоодугаар сарын 16-ны өдөр нэг унц алт 2470.7 ам.доллароор арилжаалагдсан байна. Шинжээчдийн үзэж байгаагаар, АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулна гэсэн таамаглал алтны үнэ өсөхөд нөлөөлжээ. Шинжээчид мөн АНУ-ын эдийн засгийн төлөв байдлын талаарх статистикийн мэдээ нийтлэгдэхийг хүлээж байна.


Дэлхийн алтны зөвлөлөөс мэдээлснээр, энэхүү үнэт металлын эрэлт эхний улиралд гурван хувиар өссөн байна  Мөн энэ хугацаанд алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрчээ. 

Related news