Эрүүл мэнд нийгмийн даатгалыг иргэдэд ойртуулах нээлттэй өдөрлөг болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-10-13 10:05:44

Ховд аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс “Засгийн газрын 100 хоног” арга хэмжээг угтаж эрүүл мэнд, нийгмийн даатгалын системийн үйл ажиллагааг иргэд, олон  нийтэд сурталчлах зорилготой нээлттэй хаалганы өдрийг 10 сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгууллаа.  

Энэхүү нээлттэй хаалганы өдөр Ард иргэдэд Эрүүл мэндийн датгалын хураамж төлөх, дэвтэрийг нь баталгаажуулах, Нийгмийн даатгалын дэвтэрт шимтгэл төлөлтийн лавлагаа  баталгаажуулалт хийх, иргэдийг сайн дурын даатгалд хамруулан бүртгэл хийж, гэрчилгээг  нь бичиж өгөх зэрэг НД, ЭМД-ын бүх төрлийн үйлчилгээнүүдийг газар дээр нь шуурхай цогц  хүргэсэн юм.

Түүнчлэн Маралжин, Монос, Хишиг бүрэн зэрэг Нийгмийн Даатгалын хэлтэстэй гэрээ байгуулан ажилладаг бүх эмийн сангууд, өрхийн эмч нар 3 өдрийн нээлттэй арга хэмжээнд  оролцож иргэдийн даралтыг үзэж, сахарын хэмжээг тодорхойлох зэрэг олон үйлчилгээг  үзүүлэв.

Нээлттэй хаалганы 3 өдрийн арга хэмжээний онцлог нь НД, ЭМД, Цэргийн тэтгэвэр тэтгэмжийн тухай өөрчлөлтийг судалж, НД-ын үйлчилгээг ард иргэдэд нээлттэй байлгаж, тэдэнд  мэдээлэл өгч,  асуулт хариултын тэмцээн явуулсан юм.

Нээлттэй хаалга арга хэмжээний үеэр Ховд аймгийн “Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын  хэлтэс”-ийн дарга Г.Нямдэмбэрэлтэй уулзахад “Манай хэлтсийн байцаагч нар 10 сарын 10, 11-ны өдрүүдэд “Баруун бүсийн төв зах” дээр, 12-ны өдөр “Ард Аюушийн талбай” дээр өдөрлөгөө зохион байгуулж иргэд, олон нийтэд Нийгмийн даатгалын хуулийг сурталчлан  ЭМД-ын хураамжийг  авч, ажлаа танилцуулж бүх төрлийн үйлчилгээ явуулсан. Энэ хугацаанд сайн дурын даатгалд 36-аас дээш, ЭМД-д 18-аас дээш иргэн шинээр  бүртгүүлсэн“ гэв.   

                                                               А.Бямбасүрэн

Related news