Алтайд нүүрсний үнэ өндөр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-10-17 20:35:13

Говь-Алтай аймгийн төвөөс 45 километрийн зайтай Дэлгэр сумын нутагт Хөв булгийн нүүрсний уурхай байдаг ч Алтай хотын оршин суугчид өндөр үнээр нүүрсээ авч байна.

Уг уурхайгаас нэг тонн нүүрсийг хувь хүнд 80 000, албан байгууллагуудад 60 000 төгрөгөөр борлуулж байна. Иргэд аймгийн төвийн түлшний зах дээрээс 25-50 кг-ийн ууттай нүүрсийг 6000-8000 төгрөгөөр авч байгаа нь хаана ч байхгүй өндөр үнэтэй байгаагийн жишээ юм. Аймгийн удирдлагууд иргэдэд хямд үнэтэй нүүрс олгох асуудлыг эрж хэд хэдэн уурхайн удирдлагуудад хандан судалгаа хийж байна.

                                                                             Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Related news