Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, бага зэрэг дулаарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Ихэнх нутгаар солигдмол өнөөдөр 8:00 цагаас 20:00 цаг хүртэл үүлтэй. Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно.
Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -3…-8 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +1…-4 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8…+13 градус, бусад нутгаар +1...+6 градус дулаан байна.
Мөн ихэнх нутгаар цаг агаар тогтуун, бага зэрэг дулаарна.