“Цэнхэр залаа” хөгжмийн зохиолчийн нэрэмжит наадам болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-10-26 18:18:27

МҮОНТ-ийн Цаг агаарын мэдээгээр 49 дэх жилдээ эгшиглэж буй алдарт “Цэнхэр залаа“ хөгжмийн зохиолч, УГЗ С.Баатарсүхийн нэрэмжит “Уянгалан дуулагч гитар“ хөгжмийн наадам болно.

Залуу үеийнхэнд гитар хөгжмийн урлагийг сурталчлах, шилдэг гитарчдыг тодруулах зорилготой энэ наадам нь Монголын хөгжмийн урлагийн түүхэнд анх удаа болж буйгаараа онцлогтой.

Тэрбээр “Дөрвөн улирал, хоёр амраг“, ”Халтар манан хөөрөг”, “Цэцгэн зүйрлэл”, “Охин үр” зэрэг зохиолын дуу, “Хандармаа", “Хүннү” дуурь,” Сансрын хөлөг“, “Долоон бурхан“ зэрэг гитарын гоцлол зэрэг шилдэг бүтээлээрээ Монголын хөгжмийн урлагийн алтан санг баяжуулсан нэрт хөгжмийн зохиолч юм. Мөн тэрбээр рок, поп, альтернатив урлагийн  анхны  гитарчин билээ.

Гитар хөгжмийн наадмыг 16-30 насны залуусын дунд ирэх сарын 5-наас 12 дугаар сарын 7-ныг хүртэл зохион байгуулах юм. 

Наадмын ерөнхий менежерээр “Мөнгөн харандаа" хамтлагийн гоцлол гитарчин СТА Л.Энхбаяр ажиллаж байна.

Ж.Болор

Related news