Төв аймгийн зарим нутгаар цас орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВЭнэ сарын таванд нийт нутгаар хүний эрч эрс чангарч, зургаанд нутгийн зүүн хэсгийн зарим газраар цас орно. Салхи 5-6-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүсэх төлөвтэй байгаа учраас орон нутгийн иргэд болон малчид сонор сэрэмжтэй байхыг Төв аймгийн Ус цаг орчны шинжилгээний албанаас анхаарууллаа.
Мөн энэ сарын таванд нутгийн баруун хэсгээр, зургаанд ихэнх нутгаар хүйтэрнэ. Уулархаг нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.
Цаашид энэ сарын долооноос наймны өдрүүдэд өдөртөө бага зэрэг дулаарна. Мөн энэ жилийн хувьд агаарын температурын сарын дундаж нь ихэнх нутгаар 8-13 градус хүйтэн байгаа нь олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан байна гэж Төв аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний албанаас мэдээллээ.
Т.Есүхэйтөмөр