Бүх нийтээр энэ сарын 21, 26-нд амарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-11-02 12:33:26

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Энэ сард бүх нийтээр амрах хоёр өдөр тохиож байна.


Их эзэн Чингис хаан-Тэмүүжиний мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр хэмээн тогтоосон. Энэ өдөр 2025 оны арваннэгдүгээр сарын 21-нд тохиож байна.


Мөн Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, БНМАУ тунхагласан “Улс тунхагласны баяр”-ын өдөр жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-нд тохиодог. Эдгээр баярын өдөр бүх нийтээр амардаг зохицуулалттай байдаг. 


Ташрамд дурдахад, “Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-д зааснаар Монгол Улсад жил бүр есөн баярын өдөр тохиодог бөгөөд 16 хоногт бүх нийтээр амардаг байна.

Related news