ДОРНОГОВЬ: Тусгай дугаарт залгаж төрийн үйлчилгээг авах боломжтой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-11-12 17:16:05

Сайншанд, 2025 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын ЗДТГ-аас өөрийн биеэр ирж үйлчилгээ авах боломжгүй иргэдэд зайнаас мэдээлэл, үйлчилгээ авах боломжоор хангах зорилгоор "Call center" үйлчилгээг нэвтрүүлжээ.


Иргэд 77062626 дугаарт 08:00-17:00 цагийн хооронд зааврын дагуу залгаж, Дэлгэрэх сумын удирдах албан тушуултнууд, багийн Засаг дарга нар, ЗДТГ-ын бодлогын мэргэжилтнүүд, бусад төрийн байгууллагуудын дарга, эрхлэгч нартай холбогдож мэдээлэл авах боломжтой юм.


Тус сум 1300 гаруй хүн амтай. Аймгийн төвийн зүүн хойд захад орших бөгөөд Сайншандаас 140 км, Улаанбаатар хотоос 470 км зайд байрладаг.


Мөн өөрийн аймгийн Өргөн, Хэнтий аймгийн Галшар, Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Баяндэлгэр сумтай хиллэдэг.

Related news