ТӨВ: Мод тарьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урамшуулал олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-11-14 13:53:41

Зуунмод, 2025 оны арваннэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Мод тарьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мод бүрд 13,500 төгрөгийн урамшуулал олгоно. Урамшуулал олгох журмыг аймгийн ИТХ-ын 2021 оны 199 дүгээр тогтоолын дагуу баталсан байна. 


Урамшуулалд хамрагдах хүсэлтийг ирэх оны 5 дугаар сарын 20-ны дотор авч байгаа бөгөөд иргэн 9 ба түүнээс дээш мод, аж ахуйн нэгж, нөхөрлөл 90 ба түүнээс дээш мод гурван жилийн хугацаанд тарьж ургуулах юм.


"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Төв аймаг 4 сая гаруй мод тарьж ургуулж байна.


Related news