ОРХОН: Өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдэд дэмжлэг үзүүллээ

ФОТО МЭДЭЭ
g.altantsetseg@montsame.gov
2026-01-07 15:22:35

Баян-Өндөр, 2026 оны нэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Улаан загалмайн хороо хамтран  сургалт, уулзалт хийлээ.


Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээгээр дамжуулан 33 өрхийн гишүүдэд хоол тэжээлийн дутагдлаас урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах өөрөө өөртөө амьдрах итгэл нэмэгдүүлэх, харьцаа, хандлагаа өөрчлөн аливаа гамшиг ослоос өөрийгөө болон бусдыг хамгаалах, сэтгэл зүйн анхны тусламж, өрхийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх болон ажилд ороход шаардлагатай мэргэжлийн чиг баримжаа олгон, холбон зуучлахад энэхүү сургалт чиглэсэн байна. 


Тус өрхүүдээс гэрээрээ болон ажлын байр түрээслэн оёдол хийдэг, аарц, цагаан идээ боловсруулдаг, хүнсний нарийн ногоо даршилдаг болон толгой шийр хуйхалж худалддаг гэх мэт өрхөөрөө үйл ажиллагаа эрхэлдэг 11 өрхийг сонгон хамтран ажилласан байна.


Эдгээр өрхүүдээ 5 бүлэг болгон төсөл бичихэд нь туслан сургалт, мэдлэг арга зүйгээр хангасны дүнд үйл ажиллагаагаа явуулах ажлын байрны тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүллээ.