БАЯНХОНГОР: Сурагчид стандарт орчинд сурч хөгжих нөхцөл бүрдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2026-01-07 16:07:50

Баянхонгор, 2026 оны нэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн төвд 640 хүүхдийн сургууль, 100 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн болоод байна.


Одоогоос 20 жилийн өмнө Япон улсын Ойта мужийн хамтын ажиллагааны хүрээнд байгуулж байсан Соого сейкео сургуулийн хичээлийн байранд 1100 хүүхэд, гурван ээлжээр хичээллэж өнөөдрийг хүрсэн. Тэгвэл тус сургуулийн хичээлийн байрыг шинэчлэн өргөтгөж улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Соого сейкео сургууль 640 хүүхдийн хичээлийн байраа байнгын ашиглалтад хүлээн аваад байна.


Мөн АНЭУ-ын Ерөнхийлөгчийн зээ охин, гүнж Салама Бинт Мухаммед Аль-Нахъяны 2024 онд Монгол Улсад хийсэн айлчлалынхаа үеэр Баянхонгор аймагт Шейха Фатима бинт Мубаракийн нэрэмжит 100 хүүхдийн цэцэрлэг барих шийдвэр гарган, цэцэрлэгийн гүйцэтгэл ажил жил гаруйн хугацаанд өрнөж, орон нутагт хүлээлгэн өгчээ. Энэ хичээлийн жилд багтан Баянхонгор аймгийн 4, 5 дугаар багийн хүүхэд багачууд тус цэцэрлэгт хичээллэх боломж бүрдэж байна.



Related news