ДОРНОД: Сумдыг 14-20 хоногийн түлшээр хангаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2026-01-08 08:45:13

Чойбалсан, 2026 оны нэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Энэ сарын 6-ны өдөр УБТЗ-ын харьяа Баянтүмэн тасагт буусан түлшийг сумдад хуваарилж, 14-20 хоногийн нөөцөөр хангахаар ажиллаж байна.


Одоогоор Чойбалсан, Чулуунхороот сумдад түлш хүргэсэн. Өнөөдөр Дашбалбар, Гурванзагал, Баяндун, маргааш Халх гол, Цагаан-Овоо сумыг түлшээр хангана гэж ХХААГ-аас мэдээлэв.


Өнөөдрөөс нийт нутгаар цас орж хүйтрэхийг УЦУОШТ-өөс анхааруулж байна. Энэ үеэр салхи баруун хойноос 5-10 м/сек, зарим нутгаар 12-14 м/сек хүрч ширүүсэн, маргаашаас эхлэн шөнөдөө -27-32 градус, өдөртөө -14-19 градус хүрч хүйтний эрч чангарна.


Цас орсны дараа Онцгой байдал, УЦУОШТ, ХХААГ-аас томилогдсон бүлэг сумдад ажиллаж, цаг үеийн нөхцөл байдлыг аймгийн Онцгой комисст танилцуулснаар цаашид авах арга хэмжээг төлөвлөнө гэв. Одоогоор өвөлжилт хүндэрсэн сумд аюулгүйн нөөцийн өвс тэжээлээ малчдадаа хуваарилж байна. 

Related news