ДОРНОД: Боодол өвсийг 4000-6000 төгрөгөөр малчдад олгож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2026-01-08 10:45:41

Чойбалсан, 2026 оны нэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссын хурлаас өвөлжилт хүндэрч байгаа сумдыг аюулгүйн нөөцөө малчдадаа олгож эхлэхийг үүрэг болгосон. Сумд нэг боодол өнжсөн өвс 1000-3000 төгрөг, 20 кг-тай нэг боодол шинэ өвсийг 4000-6000 төгрөгөөр, 300 кг жинтэй хуйлмал өвсийг 20-40 мянган төгрөгөөр үнэлэн малчдад хуваарилж байна. Харин хивэг 26 мянган төгрөгийн үнэтэй байна.


Тухайн сум нэг малчин өрхөд 5-10 шуудай хивэг, 50-100 боодол өвс, хуйлмал өвс таван боодлыг олгож байгаа юм.  


Өнөөдрийн байдлаар Дашбалбар, Гурванзагал сумын нийт нутаг, Сэргэлэн, Цагаан-Овоо, Баяндун, Чойбалсан, Чулуунхороот сумын есөн багийн нутаг цагаанаар зудархуу байна.

Related news