БАЯНХОНГОР: Бүтээн байгуулалтын ажлыг эрчимтэй өрнүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2026-01-09 11:48:40

Баянхонгор, 2026 оны нэгдүгээ сарын 9 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг төрийн байгууллагын үйлчилгээний орчин, төрийн албан хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулахад онцгой анхаарч байна.


Орон нутгаас төрийн албан хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах, төрийн үйлчилгээний орчныг сайжруулах бодлогын хүрээнд шинэчлэл, бүтээн байгуулалтын олон ажлыг өрнүүлж байгаа бөгөөд энэ онд ашиглалтад орохоор байгаа юм.


Бүтээн байгуулалтын ажлын хүрээнд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн барилга, “Цэвэр хот” ОНӨААТҮГ-ын албан конторын байр, Нэгдсэн эмнэлгийн спорт заал, Наркологийн төвийн барилгыг барьж байна. Мөн Багш хөгжлийн ордон, Политехникийн коллежийн 150 оюутны байр, Эрдэм сургуулийн өргөтгөл 240 хүүхдийн хичээлийн байр, Богд сумын 150 хүүхдийн дотуур байр, Заг сумын 160 хүүхдийн сургуулийн барилга, Жаргалант сумын 250 хүүхдийн сургууль, Баянцагаан сумын 320 хүүхдийн сургууль, Шаргалжуут тосгоны 240 хүүхдийн сургууль, Дуурсах гуравдугаар багийн 280 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил энэ онд дуусна.


Баянхонгор аймагт барьж буй Дулааны станц 47 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд тус төслийг 10 аймгийн хэмжээнд хэрэгжүүлж буй. 2026 оны дөрөвдүгээр сараас улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дулааны станцын байгуулалт үргэлжлэн хэрэгжинэ.

Related news