ДОРНОД: Хавирга-Архашаатын боомт уртасгасан цагаар ажиллаж эхлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2026 оны нэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Хилийн боомтуудын зөвлөлийн хурал болж, боомтуудад мөрдөх журмыг хэлэлцэн баталлаа.
Дорнод аймаг урд хөрштэй Хавирга, Сүмбэр, Баянхошуу, хойд хөрштэй Ульхан, Эрээнцав, агаарын нэг боомтоор харилцдаг. Дээрх боомтуудаар бараа бүтээгдэхүүн экспортолж импортлох, аялж зугаалах зорилгоор зорчиж буй ард иргэд анхаарах журмыг ийнхүү тодотгон шинэчилсэн байна. Тухайлбал, Хавирга-Архашаатын боомт ажлын өдрүүдэд 08.00-17.00 цагийн хооронд ажилладаг байсан бол 7.00 цагт нээхээр шийдвэрлэв.
Холбогдох
хууль хяналтын байгууллагууд, аймаг орон нутгийн удирдлагыг оролцуулж нэгдсэн
байдлаар ийнхүү хоёр дахь удаагаа боомтын зөвлөлийн хурлыг зохион байгуулж
байгаа юм.
Ulaanbaatar