ДОРНОД: Лянхуа булаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2026 оны нэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Эрээний нурууны төгсгөл хэсэгт оршдог Цагаан дэвийн рашааныг өмнө нь Лянхуа булаг гэж нэрлэдэг байжээ. Энэ шидэт рашаан нь гурван эх ундаргатай, идэр есийн хүйтнээр очиход усан доторх ургамлууд нь ногооноороо байдаг.
Дорнод аймгийн Баян-Уул сумын нутагт оршдог Цагаан дэвийн рашаан хүний дотор эрхтэн, ходоод, нойр булчирхайд нэн сайн гэгддэг. Түүгээр ч тогтохгүй элэгний В, С вирусийг эмчилсэн тохиолдлууд бий. Тиймээс Цагаан дэвийн рашааныг зорих хөл хөдөлгөөн жилээс жилд нэмэгдэж байна.
Энэхүү рашаан нь Дорнод аймгийн Баян-Уул
сумын Эрээн багийн нутагт бий. Улаанбаатар хотоос 640 км-т, Дорнод аймгийн төвөөс 240 км-т, Баян-Уул сумын төвөөс хойд зүгт байдаг рашааныг сумаас хамгаалалтад авч, эхийг нь
хашаалан, хяналт тавьж байна.
Ulaanbaatar