ОРХОН: “Эрдэнэт мөнгөн өвөл-2026” тэмцээний шилдгүүд шалгарлаа

ФОТО МЭДЭЭ
g.altantsetseg@montsame.gov
2026-01-12 20:27:09

Баян-Өндөр, 2026 оны нэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Эрдэнэт хотын 50 жилийн ойг угтан “Эрдэнэт мөнгөн өвөл-2026” өвлийн спортын тэмцээнийг Орхон аймгийн ЗДТГ, Биеийн тамир спортын газар, Соёл, спорт аялал жуулчлал, залуучуудын газар хамтран зохион байгууллаа.

 

Гүйлтийн цанын тэмцээнийг нэгдүгээр сарын 9,10-ны өдрүүдэд 5 насны ангиллаар зохиож, 5 аймаг, Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Баянгол дүүргийн 90 гаруй тамирчин оролцлоо.   


Гүйлтийн цанын багийн дүнгээр Б.Энхжаргал дасгалжуулагчтай Орхон аймгийн баг 1-р байрт, 2-р байрт Ю.Соёлмаа дасгалжуулагчтай Булган аймаг, 3-р байрт Б.Ховор-Эрдэнэ дасгалжуулагчтай Дархан-Уул аймгийн баг тамирчид тэргүүллээ.


Харин уулын цанын тэмцээн нэгдүгээр сарын 11,12-нд “Сархиа” цанын баазад боллоо.


U12, U14, U18 насны ангиллаар явагдаж, багийн дүнгээр 1-р байрт Орхон аймгийн П.Энхтүвшин дасгалжуулагч “Хангарьд” спорт клуб, 2-р байрт А.Галбадрах дасгалжуулагч “Масс” клуб, 3-р байрт Г.Хүрэлбаатар дасгалжуулагчтай “Intelligence” клуб тус тус шалгарчээ.