ДОРНОД: Ардчилсан шинэ үндсэн хуулийг батлалцахад 19 депутат оролцож байв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2026-01-14 10:38:05

Чойбалсан, 2026 оны нэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр ардчилсан шинэ үндсэн хуулийг АИХ-ын 430 депутат, Улсын Бага Хурлын 50 гаруй гишүүн 75 хоногийн турш хэлэлцэн баталж байсан түүхтэй.


Энэхүү түүхэн үйл явдалд Дорнод аймгийн 13 сумаас Ц.Ням, Д.Лхамсүрэн, Б.Буянмөнх, О.Очиржав, Х.Чулуунбаатар, Ч.Жамъяан, Д.Энхбаатар, Г.Батболд, Д.Баатархүү, Р.Чойжинням, Д.Жанцан, С.Билэгсайхан, Д.Жумдаанбаатар, Ч.Намсрай, Б.Жадамба нар, аймгийн төв Чойбалсан хотоос С.Пүрэвжав, Б.Буяндэлгэр, Д.Баярцэнгэл, Б.Лханаасүрэн нарын 19 хүн төлөөлөгчөөр сонгогдож, шинэ үндсэн хуулийг батлалцаж байжээ.  


Сонирхуулахад, манай улс 1924, 1940, 1960, 1992 онд буюу түүхэндээ дөрвөн удаа үндсэн хуулийг хэлэлцэн баталсан байдаг. 1992 оны шинэ үндсэн хуулийг 6 бүлэг, 70 зүйлтэйгээр баталснаас хойш Монгол Улс 34 дэх жилдээ мөрдөж байна. 

Related news