БАЯНХОНГОР: Хотын "Хөдөлмөрийн аварга"-уудыг шалгарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2026-02-11 17:11:53

Баянхонгор, 2026 оны хоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Баянхонгор хотын“2025 оны Хөдөлмөрийн аварга"-аар "Цэвэр хот" ОНӨААТҮГ-ын орон сууцны үйлчлэгч Х.Нарангэрэл, ачигч С.Баярсайхан нарыг шалгаруулжээ.


"Цэвэр хот" ОНӨААТҮГ-ын ажилтан Х.Нарангэрэл 18 шахам жил ажиллаж, аймгийн төвийн таван орон сууцны 37 давхарын 217 оршин суугчтай, шат коридорын талбай 1274.11 м2, хананы 1034.37 м2, гадна талбайн 1483.24 м2 буюу нийт 3791.72 м2 байрны цэвэрлэгээ үйлчилгээг хариуцан ажилладаг байна.


Гаднах талбай болон доторх талбайн орцнуудын цэвэрлэгээ үйлчилгээг хуваарийн дагуу тасралтгүй хийж гүйцэтгэн, гадна талбайн хог хаягдлыг цэвэрлэж оршин суугчдад орчны цэвэр цэмцгэр байдал, эрүүл ая тухтай орчинг бүрдүүлэн байгаль орчинд ээлтэй ажлыг хийж гүйцэтгэн байгаа юм.


Ачигч С.Баярсайхан 21 гаруй жил ажиллаж, Дуурсах гуравдугаар багийн нутаг дэвсгэрийн хог тээвэрлэлтийн үйл ажиллагааг албаны нөхдийн хамт график төлөвлөгөөний дагуу цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэн, иргэд оршин суугчдаасаа санал гомдол гаргалгүй, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлж иржээ. Түүний хувьд 2022 онд 34488 тн, 2023 онд 33641.8, 2024 онд 33397 тн, 2025 онд 54821 тн хог хаягдлыг гараар ачин тээвэрлэлтэд бэлтгэн, төвлөрсөн хогийн цэгт хүргэх ажлыг мэргэжил нэгтнүүдийн хамт хамтран хөдөлмөрийн хүнд нөхцөлд хийж гүйцэтгэсэн байна.


Related news