ДОРНОД: Улаанбурхны эсрэг дархлаажуулалт 72 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2026 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссын ээлжит хурал болж, цаг үеийн асуудлын талаар хэлэлцлээ.
Дорнод аймгийн хэмжээнд улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 211 болоод байна. Өнөөдрийн байдлаар дархлаажуулалт 72 хувьтай үргэлжилж байна гэж ЭМГ-аас мэдээлэв.
ЕБС-ийн сурагчдад хийсэн вакцины дархлаа
тогттол олныг хамруулсан уралдаан тэмцээн зохион байгуулахгүй, амны хаалтыг
тогтмол зүүж, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөхийг анхааруулсаар байна. Мөн өнгөрсөн долоо
хоногийн байдлаар томуугийн дэгдэлт нэмэгдэж, амбулаторийн үзлэг гурав
нэмэгджээ. Хүүхдийн эмнэлэгт 64 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 80 хувь нь
дөрөв хүртэлх насныхан байгаа юм.
Мөн өвөлжилтийн нөхцөл байдалтай холбоотойгоор аймгийн аюулгүйн
нөөцөөс Хэрлэн сумын 1, 3, 5, 8, 11 дүгээр багийн 274 өрхөд нийт 6.9 тонн өвс, “цагаанаар
зудархуу” ангилалд багтсан Дашбалбар суманд 19.5 тонн өвс олгохоор аймгийн
Онцгой комиссоос шийдвэрлэсэн байна.