БАЯН-ӨЛГИЙ: Бийрэн бичлэгийн үзэсгэлэн дэлгэлээ

ФОТО МЭДЭЭ
sh.aidos.@montsame.gov.mn
2026-02-13 22:08:20

Өлгий, 2026 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Сар шинийн баярыг угтан Баян-Өлгий аймгийн Монгол хэл, бичгийн багш нар бийрэн бичлэгийн үзэсгэлэнгээ аймгийн Хөгжимт драмын театрт гаргалаа.


Өлгий сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн М.Алтанзул, 2 дугаар сургуулийн Н.Ариунзаяа нар бийрэн бичлэгийн үзэсгэлэнд уран бүтээлээ толилуулж, үндэсний бичиг соёлыг сурталчилсан нь үзэгчдийн талархлыг хүлээв.

 

Сар шинийн баярын хүрээнд зохион байгуулсан энэхүү соёлын үйл ажиллагаа нь иргэд, залуусын үндэсний бахархлыг сэргээж, уламжлал, соёлыг дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлсэн онцлох үйл явдал болжээ.