“Үй Цай” сургуулийн захирал Д.Баяраа Монгол Улсын гавьяат багш цол хүртэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Нийслэлийн ерөнхий боловсролын “Үй Цай” сургуулийн захирал, Боловсрол судлалын ухааны доктор, профессор Д.Баяраад Монгол Улсын Гавьяат багш цол хүртээлээ.
Түүний боловсролын салбарт 52 дахь жилдээ, “Үй Цай” сургуулийг 29 жил удирдан хөгжүүлж, Монголын ерөнхий боловсролд бодит шинэчлэл, олон хэлний боловсрол олон залууст эзэмших боломжийг бүрдүүлсэн амжилт бүтээлийг нь ийнүү үнэлэн тус шагналыг олгожээ.
Тэрбээр боловсролын салбарт 52 жил ажиллах хугацаандаа тусгай хэрэгцээт боловсролын сургуульд багш, хичээлийн эрхлэгч, багш бэлтгэдэг дээд сургуулийн сурган сэтгэл судлалын тэнхимд багш, тусгай хэрэгцээт боловсролын багш бэлтгэх тэнхимийг үүсгэн байгуулан ажиллажээ.
Түүний
хөдөлмөр бүтээлийг товчхон авч үзвэл:
1. Анхдагч
шинэчлэгч: Тэрбээр 1997 онд хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай
“Үй Цай” бүрэн дунд сургуулийг үүсгэн байгуулж, улмаар өнөөдөр хос ба олон
хэлний боловсрол олгодог тогтолцоо болгон хөгжүүлсэн анхдагч шинэчлэгч юм.
2.Хос
хэлний тэнцвэрт сургалтын шинжлэх ухаанч загвар бий болгосон
2008
онд “Гадаад хэлний сургалттай сургуульд хос хэлний тэнцвэрт сургалтын
хөтөлбөрийг туршин судалсан нь” сэдвээр докторын зэрэг хамгаалж, 2010 онд дэд
профессор цол хүртсэн. “Үй Цай–Төгсөгч” загварыг танин мэдэхүй-төлөвшил-нийгэмшил
гэсэн гурван бүлэгт суурилуулан боловсруулж, сургуулийн бодлого, хөтөлбөр
болгож чадсан.
3.Хүний
хөгжилд хөрөнгө оруулсан бодит үр дүн. Сүүлийн 29 жилд:
1100
сурагчид бүрэн дунд боловсрол олгож, 1000 шахам багшлах боловсон хүчин
бэлтгэхэд хувь нэмэр оруулсан.
4. Судалгаа,
эрдэм шинжилгээний чиглэлээр тууштай ажилласан.
Гадаадын
1, дотоодын 2 эрдэм шинжилгээний төсөл дээр ажиллаж, олон улсын сэтгүүлд 8
өгүүлэл, дотоодын хэвлэлд 24 өгүүлэл нийтлүүлэн, олон улсын ЭШХ-д 40 гаруй
илтгэл хэлэлцүүлжээ. Мөн 2 доктор, 12 магистрын ажлыг удирдсан.
5.Үй Цай сургуулийн
сургалтын чанар, үр дүн.
“Үй
Цай” сургууль нь 2013 онд СБД-ийн “Тэргүүний сургууль”, 2015 онд “Нийслэлийн тэргүүний
сургууль”, 2019 онд боловсролын чанарын
үнэлгээгээр тэргүүлэгч “Топ сургууль”, 2021 онд индексийн үнэлгээгээр
“Нийслэлийн тэргүүний сургууль” болж шалгарсан.
6.
Сургалтын инновац технологи өөрийн “брэнд” тогтолцоог бий болгосон.
“Дэлхийн болон үндэсний сонгодог зохиолуудаар хос хэлээр өглөөний уншлага” хөтөлбөрийг хэрэгжүүлж өөрийн туршлагыг буй болгосон. Мөн сурагчдын бүтээлч шүүмжит, сэтгэлгээ, бие даан ажиллах чадварыг хөгжүүлэхэд “Би судлаач” хөтөлбөрийг Москва хотын Багшийн дээд сургуулийн захирал А.И.Савенковын онол арга зүйн туршлагад суурилан олон улсын жишигт нийцүүлэн Монгол хувилбарыг буй болгон хос ба олон хэлээр судалгааны ажил гүйцэтгүүлэн үр дүнг сурагчдын эрдэм шинжтлгээний хурлаар хэлэлцүүлдэг сургалтын нэгэн технологийг хөгжүүлж байна. Мөн төгсөх ангийн сурагчид монгол-хятад-англи хэлээр нэг сэдэвт судалгааны ажлыг гүйцэтгүүлэн дипломын ажлыг хамгаалуулдаг уламжлалыг тогтоосныг 2012 онд тус сургуульд зочлож хятад хэлний сургалтын үйл ажиллагаатай танилцан шинжилгээ, дүгнэлт хийсэн БНХАУ-ын Шиа Миний их сургуулийн Гадаад хэлний дээд сургуулийн профессорын баг “Үй Цай сургуулийн брэнд” хэмээн үнэлж байв.
“Оюуны
зураглал” боловсролын инновац технологийн хөгжлийг дэмжин Монгол Улсын тусгаар тогтнол,
эрх чөлөөгөө дахин сэргээн мандуулсны тэмдэглэлт өдрийн хүрээнд өсвөр үе,
залуучуудын үндэсний ухамсар, үнэт зүйлээ эрхэмлэн хүндлэх мэдлэгийг өргөжүүлэх
зорилгоор “Оюуны зураглал” онлайн олимпиадыг Эцэг эх + Сурагч бүрэлдэхүүнтэй багийн дунд 6 дахь жилдээ хөтлөн явуулж, шүүгч, багш, сурагч, эцэг эхчүүд болон иргэдийн санал
хүсэлтийн дагуу Улсын олимпиад болгоход зохих
санаачилга гарган ажиллаж байна.
7. Гадаад харилцаа, хамтын ажиллагаа , олон улсын шалгалт, олимпиадын
амжилтууд
БНХАУын
Тэнжиний Технологийн их сургуультай хамтарсан Күнзийн танхимыг байгуулан багш,
сурагчдын хэлний дадлага, онлайн сургалт, туршлага солилцох сургалтыг амжилттай
хэрэгжүүлж ирсэн. Хятад хэлний боловсролын үнэлгээ, арга зүйн хөгжлийг дэмжиж,
төвийн зохих зөвшөөрлийн дагуу HSK шалгалтын төвийг 10 дахь жилдээ амжилттай
ажиллуулж байна. 2009 2025 онд “Хятад хэлний гүүр” олон улсын тэмцээнд тус
сургуулиас шалгаран Монгол Улсаа төлөөлөн оролцсон сурагчид 2,3 байрыг эзэлсэн.
8. Багшийн
хөгжил, нийгмийн дэмжлэгийн бодит хөтөлбөр хэрэгжүүлсэн.
2005
оноос багш нарыг орон сууцжуулах бодлого хэрэгжүүлж 15 багшид 2-3 өрөө байр
олгон бодит санхүүжилт үзүүлсэн. ОХУ, Япон, Финлянд, БНХАУ, Тайвань, Сингапур
зэрэг орнуудын сургуулиудтай туршлага солилцох сургалтад багш нарыг хамруулан
мэргэжлийн хөгжлийг системтэй дэмжиж ирсэн.
“PISA
ба функциональ унших чадвар”, “Ерөнхий боловсролын практик сургалтын тулгамдсан
асуудал”, сэдвээр Ховд, Архангай, “Сурагчдын
төслийн болон судалааны
үйл ажиллагаа, туршлага” сэдвээр Өвөрхангай аймгийн Есөнзүйл, Бүрд сумын
ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагч, эцэг эхчүүдэд сургалт, семинарыг
зохион байгуулж, туршлагаа хуваалцсан.
Монгол Японы боловсролын их сургуулиудын хамтын ажиллагааны хүрээнд хүүхдийн оюун ухааны хөгжлийн түвшинг тогтоох оношилгооны арга зүйг туршин боловсруулах эрдэм шинжилгээний төсөлт ажилд амжилттай оролцож оношилгоо ара зүйн чиглэлээр багш нарыг мэргэшүүлэхэд зохих хувь нэмрээ оруулсан.
Цаашдаа
Үй Цай ерөнхий боловсролын сургуулийн 4 дэх 10 жилийн хос ба олон хэл,
математик, байгалийн шинжлэл судлагдахууны агуулгын хөгжлийг дэмжсэн хөтөлбөрийг
Асуухуй-Эргэцүүлэхүй-Манлайлахуй үзэл баримтлалд суурилсан бага,
суурь, бүрэн дунд боловсролын сургалтын инноваци технологи бүхий нэгэн
хувилбарыг буй болгон туршин ажиллахыг зорьж байгаа аж.