Гэмт хэрэг гарч буй сумдад анхаарлаа хандуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хуралдаан боллоо. Хуралдаанаар өнгөрсөн онд үйлдэгдсэн гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шалтгаан нөхцөл, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцэж энэ онд гэмт хэрэг гарч буй сумуудад анхаарлаа хандуулан ажиллахаар болов.
2016 онд 755 үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулсанаас гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр 48 хэрэг хэрэгсэхгүй болж статистик мэдээгээр нийт 707 гэмт хэрэг бүртгэгдсэн нь урьд оны мөн үетэй харьцуулахад 49 хэргээр буурсан байна. Нийт гэмт хэргийн 373 нь аймгийн төвд, 382 нь сумуудад үйлдэгдсэн учраас гэмт хэрэг гарч буй орон нутагт тодорхой төлөвлөгөө гарган ажиллахаар болов. Энэ үеэр 2016 онд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд албан үүрэгт ажлаараа улсын хэмжээнд сайн ажилласан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн гишүүн Хилийн цэргийн 0257-р ангийн захирагч хурандаа Б.Батбаяр, Онцгой байдлын газрын дарга Г.Нэргүй нарыг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Хүндэт тэмдэг”-ээршагнаж, ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар гардуулан, ажилд нь амжилт хүсч байлаа.
Б.Гантуяа