“Портланд цемент” Үндэсний нэрийн бүтээгдэхүүнээр шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-10-17 23:27:47

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл хотын “Цемент шохой” ХХК-ийн “Портланд цемент” Үндэсний нэрийн бүтээгдэхүүнээр шалгарсан байна.

Монгол Улсын Аж үйлдвэрийн яамнаас зохион байгуулсан “Үндэсний нэрийн бүтээгдэхүүн-2015“ үзэсгэлэн худалдаанд Сэлэнгэ аймгаас хоёр нэр төрлийн бүтээгдэхүүн оролцсон юм. Ингээд үзэсгэлэн худалдааны эцсийн шалгаруулалт болоход Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл хотын “Цемент шохой” ХХК-ийн “Портланд цемент” Үндэсний нэрийн бүтээгдэхүүнээр шалгарсан байна.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Related news