Үзэсгэлэн худалдаагаар Өвөрхангайчууд 5 төрөлд шилдгээр тодорчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-19 16:53:31

Эрдэнэт хотод 10 сарын 9-өөс 11-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “Хангайн бүсийн түншлэл-2015” үзэсгэлэн худалдаанд Өвөрхангайн үйлдвэрлэгчид амжилттай оролцжээ.

Үзэсгэлэн худалдаанд Өвөрхангай, Орхон, Баянхонгор, Хөвсгөл, Булган аймгийн бизнес эрхлэгчид оролцсон бөгөөд тэдний үйл ажиллагааг дэмжих зорилгоор 15 номинацийн хүрээнд шалгаруулсан байна.

Өвөрхангай аймгаас 9 аж ахуй нэгж, нөхөрлөл, хоршоо оролцож, “Бүргэдэй хайрхан” ХХК-ийн уянгын хийцийн гэрийн мод “Орон нутгийн шилдэг бүтээгдэхүүн”, “Өв сүү” хоршооны бяслаг “Импортыг орлох бүтээгдэхүүн”-ээр, “Зөөлөн сувд” хоршооны ширмэл ширдэг “Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн”-ээр, “Үнэнч хийдэл” бүлийн хүүхдийн цагаан ултай гутал “Шилдэг үйлдвэрлэгч бүлэг”-ээр, “Баян дөхөм” хоршооны сүү, сүүн бүтээгдэхүүн “Шилдэг үйлдвэрлэгч хоршоо”-оор тус тус шалгарлаа.

Б.Батчимэг

Related news