Улсын аварга малчдын шагналын гэрүүдийг хүлээн авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор аймаг "Улсын аварга малчин"-ы шагнал улаан халзтай өргөө гэрүүдийг албан ёсоор хүлээн авч Баганат талбайдаа барив.
Баянхонгор аймгаас энэ жил 7 малчин Улсын аваргын болзол хангасан ба хуучны уламжлалыг сэргээж, Засгийн газраас иж бүрэн таван ханатай гэрийг шагналд олгож буй аж. Өргөө цагаан гэрүүдийг мөн өдөр аймгийн Засаг дарга Г.Батжаргал аварга малчин төрүүлсэн сумын удирдлагуудад хүлээлгэн өгөв. Тус сумын удирдлагууд аварга малчныхаа шагналын гэрийг хотонд нь аваачиж барихаар нутгийн зүг хөдөллөө.
Энэ сарын 17-23-ны хооронд УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Г.Занданшатар, М.Билэгт нар тойргийн сумдад ажиллах үеэрээ эдгээр өргөө цагаан гэрийн эздэд цол, үнэмлэх тэмдэг бусад шагналуудыг албан ёсоор гардуулна.
Б.Мөнхзул