Хэнтий аймагт “Дэлхийн цагаан таягтны өдөр”-ийг тэмдэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-21 18:32:16

Хэнтий аймагт  “Дэлхийн цагаан таягтны өдөр”-өөр Монгол Улсын өргөмжлөлт Ерөөлч магтаалч, 001 тоот улсын тэргүүний уран сайханч Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Лувсангийн Агваанжамбал агсны нэрэмжит “Эргэн дурсахуй” өдөрлөг зохион байгуулав.

Уг арга хэмжээнд нийт харааны бэрхшээлтэй 70-аад иргэн хамрагдсан бөгөөд энэ үеэр аймгийн ИТХ-ын хүндэтгэлээр 2, Засаг даргын өргөмжлөл, мөнгөн шагналаар 1, Хэнтий аймгийн хүндэт тэмдгээр Б.Анхбаяр нар шагнууллаа. Мөн Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Н.Базарханд бүрэн хараагүй 20 гаруй иргэдэд, Дэлхийн зөн ОУБ-ын Хэнтий нутгийн хөгжлийн хөтөлбөрийн баг хамт олон 30 гаруй иргэдэд гарын бэлэг гардууллаа.

Тус өдөрлөгийг  АЗДТГ, Хэрлэн сумын ЗДТГ, НХҮХ, Хараагүйчүүдийн салбар зөвлөл, Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн сүлжээ байгууллагууд хамтран зохион байгуулжээ.

Мөн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсээс олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнээсээ 1 сая 500 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлж, “Хөвчийн жонон” ХХК, Ханбүргэд ХХК, “Ихбаянбүрд” ХХК, ДЗМОУБ, “Хэнтий Ус” ХХК, Нийгмийн даатгал зэрэг байгууллага, аж ахуйн нэгжүүд дэмжин ажиллажээ. Мөн НХҮХ, Хурх зах,Өндөрхаан тв, “Майдарын эрин сан”-гийн тэргүүн Д.Ганбаяр, Шадавдаржаалин хийдийн лам н.Чулуунбаатар нар итгэл сэтгэлээрээ нэгдэн хараагүй иргэдэд гарын бэлэг гардуулж, Хараагүйчүүдийн салбар зөвлөлийн дарга Б.Болормаа бариа засал хийж өгч, Хэрлэн 1-р сургуулийн сурагчдын зөвлөлийн хүүхдүүд хараагүй иргэдийн гэрт очиж тусалж, тэдэнд урам зориг өгч, урлагийн тоглолтоор бэлэг барьсан аж.

Түүнчлэн МУ-ын өргөмжлөлт Ерөөлч магтаалч, 001 тоот улсын тэргүүний уран сайханч Алтан гадас болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Лувсангийн Агваанжамбал агсаны нэрэмжит “Эргэн дурсахуй” өдөрлөгийн үеэр тэмцээн зохион байгуулагдаж, нийт 5 сумын 18 ардын авьяастан оролцсоноос Гоцлол дуу төрөлд Бэрх хотын н.Гүнжинлхам, Ерөөл магтаал төрөлд Баянмөнх сумын н.Чулуунбаатар, Шүлгийн төрөлд Баянмөнх сумын н.Чулуунбаатар нар  тэргүүн байр эзэлжээ. Багийн дүнгээр Чулуунбаатар ахлагчтай Баянмөнх сум, Батжаргал  ахлагчтай Дархан сум, Амгаланбаатар ахлагчтай Хэрлэн сум эхний гурван байрт шалгарсан бол Тусгай байрт Мандуухай ахлагчтай Жаргалтхаан сум, Гүнжинлхам  ахлагчтай Бэрх сум тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал гардлаа.

Аймгийн хэмжээнд 300 гаруй иргэд байдгаас бүрэн хараагүй 47 иргэн байдаг бол Хэрлэн сумын хэмжээнд бүрэн хараагүй 21 иргэн байнгын асаргаанд амьдардаг аж.

О.Буянхишиг

 

Related news