Малчид ахиухан тэжээл бэлджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-11-03 15:34:07

Төв аймгийн хэмжээнд 101 мянган тн хадлан, 29,9 тн гар тэжээл бэлтгэхээс өнөөдрийн байдлаар 76 мянган тн өвс, 4,4 мянган тн гар тэжээл, 1700 тн сүрэл, 8610,5 тн ногоон тэжээл, 1816 тн үйлдвэрийн тэжээл, 3050 тн дарш, ногооны хаягдал тус тус бэлтгэжээ.

Өвс бэлтгэлийг Алтанбулаг, Баян-Өнжүүл, Баянчандмань, Мөнгөнморьт, Цээл, Эрдэнэсант, Жаргалант зэрэг  сум 65-100 хувьтай гүйцэтгэсэн бол Баян, Эрдэнэсант, Баянжаргалан, Баянцогт сум тэжээл бэлтгэлийг бусдаас давуу бүрдүүлж байна. Малчдын түвшинд бэлтгэх тэжээлийн хэрэгцээ 76,5 хувь байгаагаас Баяндэлгэр, Баян, Баянчандмань, Борнуур, Мөнгөнморьт, Сүмбэр, Зуунмод, Архуст, Батсүмбэрийн малчид хүчит, бүдүүн, шүүст, эрдэст төрлийн тэжээлийг харьцангуй өндөр түвшинд нөөцөлжээ. 

Ш.Шүрэнцэцэг

Related news