Хачигт халдвар гарсаар байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2017-08-15 20:42:00

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймагт энэ хавар 3 дугаар сарын 18-наас эхлэн хачигт халдвар бүртгэгдсэнээс хойш одоо хүртэл гарсаар байна.
Өнгөрөгч зургаадугаар сард 18, долоон сард 4, энэ наймдугаар сард 3 тохиолдол гарч эмчлүүлж байна. Энэ онд одоогоор аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөр 209 тохолдолыг төвийн шинжилгээнд хамруулжээ. Шинжилгээнд хамрагдалгүй эмчлүүлсэн хүмүүс ч олон байгаа гэнэ.
Тус аймгийн нийт сумдын нутагт бэлчээрийн хачгийн тархалттай ч Тайшир, Баян-Уул, Цогт, Эрдэнэ, Есөнбулаг сумдад хачгийн халдвар олон гарснаас аймгийн төв Есөнбулаг сумд хамгийн олон буюу 60 хувь нь тохиолдоод байна.
Өнгөрсөн онд тус аймагт 9 сард хачгийн халдвар гарч байсан гэж аймгийн ЗӨСТ-өөс мэдээллээ.

                                                                                                                       Ш.Цоодол

Related news