Орос, Их Британийн жуулчид эх орондоо иржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2015-11-09 12:47:10

ВНУКОВО. /Sputnik/. Египетэд байсан Оросын 11 мянга, Их Британийн 1500 жуулчин эх орондоо аюулгүй буцсан  байна.

Шарм-эль-Шейх онгоцны буудлаас ням гарагт ижил тооны жуулчныг эх оронд нь авчирсан гэж Их Британийн Засгийн газрын төлөөлөгч мэдэгдсэн байна.

Их Британи, Египетийн нислэгийг цуцлах үед Шарм-эль-Шейх хотод тус улсын 20 мянган жуулчин байсан юм.

Мөн нислэг хаахаас өмнө Оросын 80 мянга орчим жуулчид Египет улсад байсан тухай тус улсын Ерөнхий сайдын орлогч мэдэгдсэн юм.  

Синайн хойгт унасан Оросын “Airbus A321” нисэх онгоцны ослын шалтгааныг тодруултал Орос улс Египет рүү нисэх бүх нислэгээ цуцлаад байна.

Уг онгоц тэсрэх төхөөрөг дэлбэрснээс унасан гэж үзэн, 11 дүгээр сарын 4-нд Их Британийн Засгийн газар бүх нислэгийг цуцалсан билээ.

Х.Аминаа

 

Related news