Өршөөлийн хуулиар суллагдсан иргэдэд “Итгэлийн хуудас” гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-11 23:59:40

Хэнтий аймаг дахь Хорих 419, Багануур дүүрэг дэх Хорих 427 дугаар ангиудаас энэ сарын 05, 06-ны өдөр суллагдсан, 52 ялтныг хүлээн авч бүртгэн Хэрлэнгийн цэнхэр алс төрийн бус байгууллагатай хамтран дахин гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулав.

Цагдаагийн газраас суллагдсан иргэдэд хандаж, алдаж бүдэрсэн гэмээ ухаарч, гэр бүл, үр хүүхэд, эцэг эх, найз нөхөддөө эрхэм хүн нь байж, нийтийн дунд байр сууриа эзлэн хүний ёсоор үнэнч шударгаар хөдөлмөрлөж, бусдын эрх, эрх чөлөөг дээдэлсэн сайн иргэн болж төлөвшинө гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэн цаашид засрал хүмүүжлээ олж, дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй байхад анхаарч явахыг захьж “Итгэлийн хуудас” гардууллаа.

Мөн хуульд заасны дагуу шүүхээс хорих ялыг тэнсэн харгалзсан, хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан, ял хойшлогдож цагдаагийн байгууллагын хяналтанд байсан нийт ялтны 91.0 хувь буюу 203 иргэний захиргааны хяналтыг зогсоосон аж.
Улаанбаатар хот, бусад аймаг дахь хорих ангиудаас Хэнтий аймгийн харъяат 60 орчим ялтан өршөөлд хамрагдаж суллагдаж ирэх судалгаа гарчээ.


О.Буянхишиг

 

 

Related news