Хонин толгойд шилжүүлснээр 4,2 сая мал өвөлжинө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-11-12 22:09:26

Ховд аймагт 2015-2016 оны өвөл аймгийн хэмжээнд 17 сумын 91 багт нийт 8696 малчин өрхийн 2,9 сая мал  хонин толгойд шилжүүлснээр 4,2 сая өвөлжих төлөвтэй байна.

Өвөл, хавар оторлох өрхийн урьдчилсан тооцоогоор өөр аймгийн нутагт 12 өрхийн 15,8 мянган толгой мал, Говь-Алтай, Увс, Баян-Өлгий  аймгаас манай аймгийн нутагт 40 өрхийн 18,6 мянган мал өвөлжих гэнэ.

Өөрийн аймгийн бусад сумын нутагт 233 өрхийн 158,8 мянган мал,хилийн зурвас бүс нутагт 96 өрхийн 100,8 мянган мал, Улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 867 өрхийн З60,8 мянган мал өвөлжих тооцоо гарчээ.

А.Бямбасүрэн

 

 

Related news