Хүүхдүүд монгол дээлээр гоёж, зарим нь иргэний үнэмлэхээ гардав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-11-13 11:35:38

Монгол үндэсний бахархлын өдрийг тохиолдуулж Ховд аймгийн Жаргалант сумын 12 жилийн 3 дугаар сургууль 12-ны өдөр  “Тэмүүжингийн бага” нас сэдвээр хичээл заалаа.

Харин зарим  сургуулийн бага ангийн сурагчид хичээлийн нэг өдрийг монгол дээлээр гоёж монгол дээл, хантаазтай хичээлдээ суулаа.

Аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс 16 нас хүрч Монгол улсын иргэн болж буй  хүүхдүүдийн төлөөлөлд Иргэний үнэмлэх гардуулах ёслол хийж байна.

Аймгийн Залуучуудын холбоо Жаргалант сумын 12 жилийн сургуулиудаас 16 нас хүрсэн 11 хүүхдэд Монгол Улсын иргэний үнэмлэхийг хүндэтгэлтэй гардууллаа. 

А.Бямбасүрэн

Related news