Газар тариалан эрхлэх боломж бүрджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-13 11:56:21

Говь-Алтай аймгийн сумууд газар тариалан, хүлэмжийн аж ахуй хөгжүүлэхэд анхаарч ажилласнаар сүүлийн жилүүдэд тодорхой үр дүнд хүрч байна.

Усалгаатай тариалан, хүлэмжийн аж ахуй говийн нөхцөлд  тохиромжтой байдаг байна. Бугат сум үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийг нэмэгдүүлэх  зорилгоор  “ХАА-н марктенг “ төслийн газарт төсөл бичсэнээр 4 төсөл шалгарч газар тариалан, хүлэмжний чиглэлийн эхний хөрөнгө оруулалт болох бага оврын 3 трактор, 120м2-ын хүлэмж  6 ширхэгийг хүлээн авч төсөл хэрэгжүүлэгч бүлэг нэгжид гардуулж  өгснөөр ирэх хавар тариалан эрхлэх боломж бүрдлээ.

Тус сумынхан энэ намар 330 тонн хадлан, 1 тонн гар тэжээл бэлтгэж нөөцлөөд байгаа ажээ.

                                                                                                         Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Related news