Доктор Т.Гунаажавын нэрэмжит физикийн олимпиад болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-11-13 14:20:59

Монгол Улсын гавъяат багш, Шинжлэх ухааны доктор, профессор Т.Гунаажавын нэрэмжит физикийн олимпиад  Жаргалант сумын 12 жилийн I сургууль дээр боллоо.

Аймаг болон сумдын нийт 60 гаруй багш, сурагч энэхүү олимпиадад оролцлоо. Тус олимпиадыг 9, 10, 11, 12-р анги болон багш нарын ангиллаар явуулахаар анх Ховд Их Сургуулийн физикийн тэнхимийн багш Б.Гантулга санаачилжээ.

Таван жилийн турш  уламжлал болон явагдаж буй уг олимпиадын  багш нарын төрөлд Цаст-Алтай сургуулийн багш Ж.Даваажав, 9-р ангиас Манхан сумын 12 жилийн дунд сургуулийн сурагч н.Амарболд, 10-р ангиас Цаст-Алтай сургуулийн сурагч н.Намсрайжамц, 11-р ангиас 7-р сургуулийн сурагч н.Авирмэд, 12-р ангиас 3-р сургуулийн сурагч Г.Бат-Эрдэнэ нар шалгарчээ.

Олимпиад нь байгалийн шинжлэл ба техникийн шинжлэх ухааны гүн гүнзгий мэдлэг боловсролтой залуу халааг өсвөр наснаас нь бэлтгэх ач холбогдолтой.

Физикийн олимпиадын оролцогчдын цар хүрээ жилээс жилд өсч, өрсөлдөөнтэй явагдах болсныг  зохион байгуулах комисс онцолж байв. 

А.Бямбасүрэн

Related news