Койка Олон улсын байгууллага Ховд их сургуулийг шилдгээр шалгаруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-11-16 11:36:47

Ховд их сургууль Койка олон улсын байгууллагын 2015 оны "Шилдэг байгууллага"-аар шалгарлаа.

Койка ОУ-ын байгууллага өнгөрсөн сарын сүүлээр УБ хотод гишүүн байгууллагуудын удирдлагуудыг оролцуулан сайн дурынхны хөтөлбөр, төлөөлөгчийн газар, хамтрагч байгууллага хоорондын харилцаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар хэлэлцэж, гишүүдийн үйл ажиллагаа болон үр дүнтэй ажиллуулах талаар санал солилцож, өргөн хүрээтэй хурал зохион байгуулжээ

Хуралд ХИС-ийг төлөөлж Гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Б.Энхжаргал оролцож өнгөрсөн хугацаанд Койка байгууллагатай хамтран ажилласан түүхэн ажлуудын үр дүн, ололт амжилтыг дурьдсан илтгэлийг Монгол Улсын Сангийн яам, МҮХАҮТ, Албан журмын даатгалын холбоо, УБ хотын эрүүл мэндийн төвүүд, Монгол Улсын томоохон их дээд сургуулиуд зэрэг тус хуралд оролцсон 78 байгууллагын төлөөлөгчдөд танилцуулжээ.

Койка Олон улсын байгууллага ХИС-ийн илтгэлийг нягтлан хэлэлцэж, хамтран ажилласан ажлуудаа өндрөөр үнэлж 2015 оны Шилдэг байгууллагаар шалгаруулсан юм.

Ховд их сургууль Койка ОУ-ын байгууллагатай 2008 оноос хойш хамтран ажиллаж байна.

А.Бямбасүрэн

Related news