Маргаашнаас эхлэн Улаанбаатар-Алтай чиглэлд онгоц ниснэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2017-11-16 15:07:07
Говь-Алтай /МОНЦАМЭ/.  Маргааш буюу 11 сарын 17-ноос Улаанбаатар-Алтай чиглэлд “Хүннү Эйр” ХХК-нийн онгоц нислэг хийж эхлэхээр боллоо. 
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд болон аймгийн удирдлагуудаас ИНЕГ-т удаа дараа хүсэлт санал хүргүүлсний үр дүнд агаарын тээврийн үйлчилгээг сэргээхээр болжээ. Иргэний нисэхийн ерөнхий газрын зүгээс тус аймагт үйлдэх нислэгт татаас олгох болсноор энэ боломж бүрджээ.
Долоо хоног бүрийн мягмар, баасан гарагуудад Улаанбаатар-Алтай, Алтай-Завхан-Улаанбаатар гэсэн чиглэлээр нислэг хийгдэх бөгөөд 12 дугаар сарын 15 хүртэл энэ хуваариар үйлчлэх ажээ. Цаашид тухайн нөхцөл байдлаас шалтгаалан хуваариа шинэчлэх юм байна.
Говь-Алтай аймгийн иргэд хөдөлмөрчдийн хүсэн хүлээсэн нэг үйлчилгээ бол Улаанбаатар-Алтай чиглэлийн нислэг байсан юм.
                                                                                                                           Ш.Цоодол
Related news