Төсөв танагдсантай холбоотойгоор 500 орчим сая төгрөгийн өр үүсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-11-17 15:04:14

Ирэх оны улсын төсөв танаж батлагдсантай холбоотойгоор Орхон аймгийн боловсролын байгууллагууд 500 орчим сая төгрөгийн өртэй болжээ.

Тодруулбал, цэцэрлэг, сургуулиуд ус, дулааны төлбөртөө дээрх мөнгийг “Эрдэнэт Ус” ДТС” компанид төлөх ёстой ажээ. Гэтэл өнгөрсөн баасан гаригт УИХ 2016 оны төсвийг танаж баталсан тул орон нутгуудад их хэмжээний өр үүссэн байна. Хэрэв Орхон аймагт 800 орчим сая төгрөгийн төсөв нэмэгдвэл дээрх асуудлыг зохицуулж болно гэж БСГ-ын дарга О.Ариунгэрэлт хэллээ.  Дээрх мэдээлллийг Засаг даргын шуурхай зөвлөгөөний үеэр хийсэн юм. 

Ш.Шүрэнцэцэг

Related news