Бадминтоны тэмцээнд Тэмүүжин цогцолбор сургуулийн тамирчид манлайлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-18 12:00:07

ДЗМОУБ-ын Хэнтий НХХ-ийн нэрэмжит Насанд хүрэгчдийн Бадминтоны ААШ Тэмцээн аймгийн БТСГазрын А зааланд болж өнгөрлөө.

Тус тэмцээнд 17 байгууллагын 77 тамирчин, Гацаарчилсан эрэгтэй, эмэгтэй, Дан хос, Холимог хос гэсэн төрлөөр өрсөлдөж, багийн дүнгээр 1-р байранд “Тэмүүжин” цогцолбор сургууль, 2-р байранд  Бэрх, 3-р байранд  2-р цэцэрлэг  тус тус шалгарчээ.

Тэмцээний шилдгүүдээр ганцаарчилсан төрөл эрэгтэй 1-р байранд  О.Батбилэг, 2-р байранд  Р.Мөнхбаяр, 3-р байранд  Х.Батзул шалгарсан бөгөөд ганцаарчилсан төрөл эмэгтэй  1-р байранд н.Солонго, 2-р байранд н.Жавзаа /, 3-р байранд н.Лхагвадулам шалгарчээ.

Мөн эрэгтэй, эмэгтэй холимог төрөлд 1-р байранд О.Батбилэг, н.Лхагвадулам, 2-р байранд н.Бат-Эрдэнэ, н.Туул, 3-р байранд  н.Төрболд, н.Алгирмаа нар шалгарсан бөгөөд, эрэгтэй дан хос төрөлд 1-р байранд  Х.Батзул, Р.Мөнхбаяр, 2-р байранд н.Батжаргал , н.Төрболд, 3-р байранд н.Болд-Эрдэнэ, н.Ган-Эрдэнэ нар тус тус шалгарсан аж.

О.Буянхишиг

Related news