Улсын баатар П.Чогдонгийн нэрэмжит алдрын танхим байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-11-18 12:17:35

Ховд аймгийн Дарви  суманд  Монгол Улсын баатар П.Чогдонгийн  нэрэмжит Түүхийн алдрын тэнхимийн нээлт боллоо.

Баатар П.Чогдонгийн алдрын танхимийн нээлтэд Монгол Улсын бэлтгэл хурандаа Д.Шаравшагдар, хурандаа Нэргүй нар Улаанбаатар хотоос хүрэлцэн ирж анги танхимаа тохижуулан ёслол төгөлдөр хүлээлгэн өгөв.

Үүнтэй давхцсан бас нэгэн тэмдэглэлт үйл явдал болж Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт, алдарт хоньчин Сономцэвээний Цогтгэрэлийн хөдөлмөр, ажил үйлс, амьдралын түүхийг бичсэн “Сутайн хайрханы суут хоньчин” нэртэй номыг түүний үр хүүхэд Ц.Янжинсүрэн, нутгийн зөвлөлийн дарга Д.Баатар нар Дарви суманд номын дээжийг гардуулан өгч алдрын танхимд байршууллаа.

А.Бямбасүрэн

 

Related news