Ажил идэвхтэй хайгчдаас 70 хүнийг ажлын байранд зуучилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-11-18 12:34:47

Ховд аймгийн Хөдөлмөрийн хэлтэс энэ онд 520 ажил хайгч иргэний мэдээллийг шинэчлэн, бүртгэл мэдээллийн нэгдсэн санд идэвхжүүлэн, ажил идэвхтэй хайгчдаас 71 иргэнийг ажлын байранд зуучилжээ.

Шинээр бий болсон 142 ажлын байрыг бүртгэж, бүртгэл мэдээллийн нэгдсэн санд оруулан, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлжээ. Ганцаарчилсан зөвлөлгөөнд 30 иргэнийг хамруулан зөвлөгөө өгчээ.

Үйлдвэр дээрх сургалтын хүрээнд “Авга ач нар”ХХК 5 хүн,  “Оож өргөө” ХХК 3 хүн,  “Мөнх түшиг” ХХК  3, “Хатан түнгэл” ХХК 8 хүн, “Цагаанбөлбөө” ХХК 8 хүн, нийт 27 иргэнийг барилгын засал чимэглэлчин, бетон арматурчин  мэргэжлээр сургаад байна.

Дулааны 2-р станц үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн операторчин мэргэжлээр нийт 43 ажилтныг мэргэжил ахиулах сургалтанд  сургахаар гэрээ байгуулан сургалт эхлээд явж байна.

А.Бямбасүрэн

Related news