Хөгжлийн бэрхшээлтэй иргэд МСҮТ-д суралцах боломжтой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-18 21:44:46

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг мэргэжлийн сургалтад жил жилд төлөвлөгөөтэй хамруулах ажлыг Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгууд хамтран зохион байгуулахаар болжээ.

Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын МСҮТ-ийн багш нар нийгмийн ажилтнуудад зориулсан “Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг суралцуулах нь” сэдэвт сургалтыг Хэнтий аймгийн төв Чингис хотноо зохион байгууллаа.

Энэхүү сургалтыг Хүн Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын Яам, Сэргээн Засалт, Хөгжлийн Үндэсний Төв нь Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагатай хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бусдын адил суралцаж, мэргэжил эзэмших боломж нөхцөлөөр хангагдах, хүртээмжтэй орчин бий болгоход нөлөөлөх зорилготой аж.

Сургалтад Дорнод аймгийн ПТК, МСҮТ-өөс 18, Сүхбаатар аймгийн МСҮТ-өөс 15, Бор-Өндөрийн МСҮТ-12, Хэнтий МСҮТ-15, Сэргээн Засалт Хөгжлийн Үндэсний Төвөөс-12, бүгд- 72 багш, нийгмийн ажилтнууд оролцож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хичээл заах эрхийн гэрчилгээ авлаа.

О.Буянхишиг

 

Related news