Крымын бүх суурин цахилгаан эрчим хүчгүй болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-11-22 11:16:02

СИМФЕРОПОЛЬ. /TASS/. Крымын хойгийн хүн амын бүх суурин цахилгаан эрчим хүчгүй болсон тухай "Крымэнерго" компанийн захирал Виктор Плакида мэдээлжээ. Крымын эрчим хүчийг Украинаас дөрвөн шугамаар хангадаг байна.

Энэ мэдээллийг мөн Оросын Онцгой байдлын яамны бүс нутаг хариуцсан газар нотолжээ.

Нэн чухал объектуудыг Крымын эрчим хүчнийхэн нөөц эрчим хүчний эх үүсвэртэй холбож эхэлсэн байна. Одоогийн байдлаар хөдөлгөөнт генераторууд, цахилгаан станцуудыг оруулаад нөөц эрчим хүчний бүх эх үүсвэр ажиллаж байгаа аж.  

Тус хойгийн эрчим хүчний хангамжийг хариуцдаг бүх албаны үйл ажиллагааг зохицуулдаг шуурхай алба Эрчим хүчний яаманд ажиллаж байна.

Крымд эрчим хүч нийлүүлдэг цахилгаан дамжуулах шугамны хоёр тулгуурт гэмтэл гарсны улмаас дөрвөн шугамны хоёрыг нь унтраахаас аргагүйд хүрсэн тухай Херсонск мужийн цагдаа нар баасан гарагийн өглөө мэдээлжээ.

Эрчим хүчний хязгаарлалт хийж магадгүй тухай Крымын Түлш, эрчим хүчний яам баасан гарагт тус бүс нутгийн оршин суугчдад мэдэгдсэн байна.

Д.Жаргал

Related news