Хан-Уул дүүргийн 27 дугаар цэцэрлэг ашиглалтад орлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2015-11-26 16:52:14

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 27 дугаар цэцэрлэг шинэ байртай болж өнөөдөр нээлтээ хийлээ.

 Шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор 8 бүлэг, 200 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай болж байгаа юм. Энэ оны зургадугаар сараас “Жи Жи Ай” компани өөрийн хөрөнгөөр 4 сар гаруй хугацаанд барилгын ажлыг гүйцэтгэж ашиглалтад оруулжээ.

Шинэ цэцэрлэгт тус дүүргийн цэцэрлэггүй 15, II хорооны хүүхдүүд хамарчээ. Тус цэцэрлэгийн хуучин барилга нь 1954 онд ашиглалтад орж байжээ.

Дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн насны 12 мянган хүүхэд байна гэсэн тоо бий. Энэ ондоо багтан дахин нэг цэцэрлэг, хоёр бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй аж.

Ж.Болор

Related news