МСҮТ-ийн оюутнуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-29 19:12:29

Өвөрхангай аймгийн ЭМГ, БОЭТ-өөс Эрүүл мэндийг дэмжих жилийн ажлын хүрээнд  Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутнуудыг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрууллаа.

Үзлэгт  нийт оюутны 82 хувь буюу 362 оюутан давхардсан тоогоор 1310 үзлэг, шинжилгээнд хамрагдсанаас БОЭТ-д 12, төрөлжсөн нарийн мэргэжлийн төвд 6 оюутныг онош тодруулах эмчилгээнд шилжүүлсэн байна. Дотрын эмчийн үзлэгт 296 оюутан хамрагдаж, 40 хувьд нь зүрх судас, бөөр шээсний зам, ходоод, элэг цөсний эмгэг илэрсэн бол ЭХО-д үзүүлсэн 301 оюутны 22-т цөсний хүүдий, нойр булчирхай үрэвсэл оношлогдсон байна.

Мөн БЗДХ-ын эмчийн үзлэгт хамрагдсан 288 оюутны 13-т бэлгийн замын халдварт өвчин, Эх барих эмэгтэйчүүдийн эмчийн үзлэгт 137 оюутан хамрагдсанаас 15-д нь нянгийн гаралтай үрэвсэл илэрчээ.

Б.Батчимэг

Related news