Бүсчилсэн үйлчилгээгээрээ улсын хэмжээнд анхны аймаг болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-12-02 09:19:34

Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хамт олон Монгол Улсад улсын бүртгэлийн байгууллага үүсч хөгжсөний 75 жилийн ойгоо шагналын хуртай, ажлын арвин амжилттай тэмдэглэж байна.

Тус хэлтэс 75 жилийн ойгоо угтаж бүртгэлээ төгөлдөржүүлэх, улсын бүртгэгч нарын ур чадварыг дээшлүүлэх, анхан шатны нэгжээс үзүүлэх бүртгэлийн нэр төрлийг нэмэгдүүлэх зэрэг олон төрлийн аян, ажил, арга хэмжээ зохион байгуулан ажиллажээ. Мөн тус хамт олон “Нэг иргэн-нэг бүртгэл” гэсэн зарчмаар ажлаа явуулж, бүртгэлийг анхан шатны нэгжээс аливаа нэгэн чирэгдэлгүй, мөн цаг хугацаа орон зайнаас үл хамааран иргэн бүрт бүртгэлийн үйлчилгээг шуурхай хүргэх боломжийг хууль хяналтын болоод, техник технологи, хүний нөөцийн хувьд  бүрдүүлж чадсан байна. Өнөөдөр Сэлэнгэ а ймгийн УБХ нь аймгийнхаа 17 сум, 6 тосгонд нийт 27 улсын бүртгэгчтэйгээр ажиллаж байна.

Мөн Мандал, Сайхан сумдад бүсчилсэн хэлбэрээр 7 суманд эд хөрөнгийн бүртгэлийн ажиллагааг явуулж иргэд аймгийн төвд ирэхгүйгээр эд хөрөнгөө бүртгүүлж, бичиг баримтаа авдаг болоод жил гаруй болж байгаа бөгөөд энэ үйл ажиллагаагаараа улсын хэмжээнд анхны аймаг болсон байна.

Үүний зэрэгцээ хуулийн этгээдийн бүртгэгч аймгийн хэмжээнд ганц ажилтан байдаг хэдий ч бүртгэл хийлгэхэд шаардлагатай бүхий л бүрдүүлэх материал,  эрх зүйн орчин, төлбөр төлөх зэрэг ажлуудыг онлайн хэлбэрээр авч, иргэнд чирэгдэлгүйгээр үйлчилж, тухайн иргэн зөвхөн нэг л удаа аймгийн төвд ирж, бүртгэлийнхээ үйлчилгээг авах боломжийг бүрдүүлсэн хэмээн хэлтсийн дарга Х.Батгэрэл ярилаа.

Улсын бүртгэлийнхэнд шагналын хур буулаа

Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн  хэлтсийн хамт олон сүүлийн 5 жилийн хугацаанд улсын хэмжээнд тэргүүн байранд нэг удаа, гутгаар байранд нэг удаа, мөн 2014 онд аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагуудаас 1-р байранд тус тус  орсон амжилтаар 75 жилийн ойгоо угтлаа.  

Ойн баяраа тэмдэглэж байгаа энэ өдрүүдэд аймгийн УБХ-ийн “Хүндэт өргөмжлөл”-өөр Р.Пүрэв, Ч.Оюунбилэг нар шагнагдаж, тус хэлтэстэй байнга хамтарч, ажлыг нь ойлгож, дэмжиж явдаг хүндтэй хүний нэг аймгийн ЗДТГ-ын хууль зүйн хэлтсийн дарга Ч.Даваадоржид хэлтсээс дурсгалын зүйл гардуулан өглөө. Мөн УБ-ийн байгууллагын тэргүүний ажилтан цол тэмдгээр Ч.Жаргал, ХЗЯ-ны хүндэт жуухаар С.Түвшинсайхан, Саранчимэг, Мөнхтуяа, УБЕГ-ын хүндэт өргөмжлөлөөр н.Алтанбагана, н.Оюун, М.Үүрийнцолмон нарын 6 ажилтнууд, УБЕГ-ын Жуух бичгээр Д.Батдорж, н.Орхонсэлэнгэ, н.Алтантуяа, н.Сонинцэцэг, н.Шинэцэцэг,  аймгийн ИТХ-ын хүндэт өргөмжлөл н.Энхтунгалаг, аймгийн Засаг даргын жуух бичгээр н.Болор-Эрдэнэ, Энхтуяа нар, МЗХ-ны залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч цол тэмдэгээр Б.Отгонбаяр, Цогзолмаа, МЗХ-ны тэргүүний төрийн түшээ шагналыг  н.Зол-Эрдэнэ, Отгонцэцэг, Ундралсайхан нарын олон залуучууд шагнагдлаа. Мөн энэ үеэр Ерөө сумын Засаг дарга Сэргэлэн улсын бүртгэгч н.Мөнхзаяаг “Алтан гэрэгэ” шагналаар, “Сэлэнгийн мэдээ” сониноос улсын бүртгэгч Д.Батдоржийг мөнгөн шагналаар тус тус шагналаа.

Улсын бүртгэгч Б.Наранчимэг тэргүүлжээ

Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хамт олон 75 жилийн ойгоо угтаж төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулсны нэг нь илтгэлийн уралдаан байлаа.

[ub-] Тус хэлтсийн удирдлагын зүгээс ажиллагсдынхаа дунд бүртгэлийн байгууллагын өмнө тулгарч байгаа асуудал, түүнийг шийдвэрлэх,  улам төгөлдөржүүлэн, чанаржуулах, шинэлэг санал, санаачлага гаргах болон бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааг улам хөгжүүлэх зорилгоор илтгэлийн уралдаан зарласан байна. Уг уралдаанд  7 ажилтан оюун ухаанаа уралдуулан, өөрийн идэвхи санаачлагаараа оролцсоноос  улсын бүртгэгч Б.Наранчимэг тэргүүлж, Н.Батбаяр, Б.Мөнхтуяа нар удаалан мөнгөн шагнал хүртсэн байна.

Сэлэнгэ аймаг. Ч.Отгонцэцэг 

 

Related news