БНСУ-ын хүндийн өргөлтийн тамирчид, холбооны тэргүүнтэйгээ иржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-12-03 13:33:58

БНСУ-ын хүндийн өргөлтийн өсвөрийн баг тамирчид 16 хүний бүрэлдэхүүнтэй манай оронд хамтарсан бэлтгэл хийж байгаа юм.

Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-нд төрөлжсөн сургалттай биеийн тамирын дунд сургуулийн урилгаар манай оронд ирсэн, хамтарсан бэлтгэл хийхээр ирсэн БНСУ-ын Данжин хотын хүндийг өргөлтийн холбооны ерөнхийлөгч Ким Жинь-Сон тэргүүтэй төлөөлөгчид зочиллоо. Зочдыг МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн хүлээн авч уулзав. Тус уулзалтаар Монгол, БНСУ-ын тамирчдын биеийн онцлог, техник, хангамж зэрэг асуудлаар санал солилцов. Мөн цаашид тамирчдаа солилцож, хамтарсан бэлтгэл хийснээр Олимпийн аварга төрүүлэхийн төлөө дэмжиж ажиллахаа мэдэгдэв.

Ойрын өдрүүдэд хоёр орны хүндийг өргөлтийн тамирчдын дунд олон улсын тэмцээнийг зохион байгуулах юм.

Д.Өлзий

Related news