Д.Төмөрхүлэг, Д.Сумъяа нар Токиогийн "Их дуулга-2015" тэмцээний хүрэл медалийн эзэд болов

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2015-12-04 17:35:30

Токиогийн "Их дуулга" тэмцээний эхний өдрийн барилдаанд хүч үзсэн манай жүдочдоос эмэгтэйчүүдийн 57 кг-д ОУХМ Д.Сумъяа, 66 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг нар хүрэл медаль хүртсэн байна.

Энэ өдөр эрэгтэйчүүдийн 60 кг-д барилдсан гавьяат тамирчин Г.Амартүвшин, эмэгтэйчүүдийн 48 кг-д хүч үзсэн М.Уранцэцэг нар долдугаар байрт шалгарлаа. Тус тэмцээний эхний өдөр багийн дүнгээр Японы баг 5 алт, 3 мөнгө, 3 хүрэл медальтай тэргүүлж эхэлсэн бол Франц, ОХУ-ын баг тус бүр нэг мөнгө, хүрэл медальтай удаалж байна. Монголын баг тамирчид 2 хүрэл медальтай IY байр эзэлж байгаа юм.

Д.Өлзий

Related news